УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын чуулган дээр ярьсан ноцтой яриа одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Тэрээр коксжих нүүрсний үнэ өндөр байгаа энэ үед ямар, ямар саад тулгараад байгааг шулуухан хэлжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Коксжих нүүрсний үнэ 3764 юань буюу 602 ам.доллар болоод байна. 10 сая тонн нүүрс борлуулахад 5 тэрбум ам.доллар орж ирэх нь 2021 оны бүтэн жилийн төсөв. Энэ түүхэн боломжийг огт ашиглахгүй байна.
Нэгд, Цагаанхаданд 8 сая тонн нүүрс бэлэн байна. Үүнийг 50-70 ам.доллараар аль хэдийнэ зараад идчихсэн. "Эрдэнэс Тавантолгой" үүн дээр хариуцлагагүй ажиллаж байна. Өмнөговь, Дундговиор тээвэр хийж буй ачаа тээврийн компаниуд 150 сая төгрөгийн авлига өгч байна.
Хоёрт, Гашуунсухайт чиглэлд 16 мянган автомашин явдаг. Үүний 6000 нь улирал бол С зөвшөөрлөө сунгуулдаг. Нэг машинд 2 сая төгрөгийн авлига өгч байна. Авлигачид улиралд 12 тэрбум төгрөгийн авлига авч байна.
Гуравт, Цагаанхадны тээвэрт Улаанбаатараас Найрамдал орох охорхон замд 100 сая төгрөг төлж байна. Өмнө нь 5 сая төгрөг төлдөг байсан.
Энэ их мөнгө хэний халаас руу орж байна вэ? Цөөн машин нүүрс гаргах сонирхолтой цөөн хүн байна шүү дээ. Хууль, хяналтын байгууллага яагаад арга хэмжээ авахгүй байна вэ?!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Коксждог нүүрсээ экспортолж чадахгүй байгаагийн эцсийн харуцлагыг 2012 оноос сайд байх үеэсээ элдэв саа хийж тавиулалгүй гацааж байсан Х.Баттулга л хариуцах ёстой байх. Тийм хүнийг танай нам ерөнхийлөгчид зүтгүүлж элдэв PR хийж сонгуулаад ял завшуулсан шүү дээ
Элдэв саад хийж төмөр замыг тавиулаагүй
Нуурсээ вагоноор зоодог бсан бол ийм хундрэлд орохгуй бсан цоон хун орж гарна алдсан он жил эргэж ирэхгуй болохоор яая гэхэв ганц толгой хэдэн вагон чирэхэв бод