СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Жон Ун өөрийгөө хамгаалах хүчирхэг арми бүрдүүлэхээ зарлав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНАСАУ-ын Хөдөлмөрчдийн намын үүсэн байгуулагдсан 76 дахь ойн баярын хүрээнд даваа гарагт Пхеньянд "Өөрийгөө хамгаалах батлан хамгаалахын хөгжлийн үзэсгэлэн-2021" арга хэмжээг зохион байгуулжээ. .

Тэрээр АНУ-ын зүгээс дайсагнасан бодлого баримталж байгаа энэ үед дайны зориулалтаар бус өөрийгөө хамгаалах зорилготойгоор ялагдашгүй хүчирхэг арми бүрдүүлнэ гэдгээ мэдэгджээ. Уг батлан хамгаалах салбарын арга хэмжээн дээр хэд хэдэн төрлийн аварга том пуужингууд, танкуудыг дэлгэн харуулсныг эх сурвалжууд дамжуулав.

Умард Солонгос сүүлийн нэг сарын хугацаанд хэд хэдэн удаа дуунаас хурдан болоод цөмийн чадамжтай пуужингуудын туршилтыг хийсэн юм. .

Мөн АНУ-ын дайсагнасан үйлдэл Солонгосын хойгт Умард ба Өмнөд Солонгос хөрш орнуудын харилцааг хүйтрүүлэхэд ч нөлөөлж байгааг дурдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Умард Солонгостой яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлсэн ч Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг сулруулахаас урьтаж цөмийн зэвсэггүй орон болохыг шаардаж байгаа. Гэвч Умардын тал уг шаардлагыг биелүүлэхээс хэзээнээс татгалзсаар ирсэн билээ.

Эх сурвалж: ВВС, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.