СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-12

Гал түймрийн ослоор 22 настай эмэгтэй, 3 настай хүүхэд нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Хүйтний улиралд дуудлагын  дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд гэхэд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирсэн. Гал түймэрт 17 том хүн, 6 хүүхэд өртөж нас барсан байна.

Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэнээр иргэд гал түймэрт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 13-р хороо сургуулийн 45-р гудамжинд гэр шатсан дуудлага 2021.10.12-ны өглөө 05:19 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход 5 ханатай гэр бүрэн, 5м хашаа шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ. Гал түймрийн улмаас 22 настай эмэгтэй, 3 настай эрэгтэй нас барж, 22 настай эрэгтэй, 3 сартай хүүхэд түлэгдсэн байсныг хүлээлгэн өгч ажиллалаа.

зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй байна.

Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.229.122.254

Цахилгааны үнийг хөнгөлсөнөөс залхуурч элдвийн ралаах хэрэгсэлийг хүчин чадлаа хэтрүүлэн тавьж баыгаа айлууд амь насаа хамгаалаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.