Алдарт DС Comics-ын зүгээс Супермэны шинэ дүр Жон Кент хоёр хүйстнээ сонирхдог бисексуал байна гэдгийг мэдэгджээ. Ирэх 11 дүгээр сард хэвлэгдэх комик номон дээр Жон өөрийн сайн найз Жэй Накамуратай дотно харилцаа үүсгэж бисексуал гэдгээ харуулах ажээ.
Уг түүх "Супермэн: Кал Элийн хүү" буюу Жон өөрийн эцэг Кларк Кентээс Супермэний өмсгөлийг өвлөж авч буй хэсэгт гарах юм байна. Долдугаар сараас хойш Жон Кент цаг уурын өөрчлөлтийн улмаас үүссэн ойн түймэртэй тэмцэж, ахлах сургуулийн буудалцааныг зогсоож, дүрвэгсдийг хөөн гаргах явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн нийгмийн төлөө дуу хоолойгоо хүргэсээр ирсэн юм.
Зохиолч Том Тэйлор "Тав, арван жилийн өмнө Кларк Кентийг бисексуал болгосон бол хэн ч хүлээж авахгүй байсан байх. Харин өнөөдөр хүмүүс хүлээж авна гэж бодож байна" хэмээн тайлбарлажээ. Жон Кент ягаан үстэй, сурвалжлагч найзтайгаа уруул дээрээ үнсэлцэж, романтик харилцаа үүсгэснийг шинэ цувралд дүрслэн харуулсан гэдгээ ЛГБТ иргэдийн эрхийг хамгаалах өдөр DC Comics олон нийтэд зарласан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.