СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-10-12

Өнгөрсөн хоногт халдварын 1566 тохиолдол бүртгэгдэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1566 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 218 тохиолдлоор илүү үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдлын 1107 нь Улаанбаатар хотод, 459 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Хэнтий аймагт хамгийн олон буюу 57 тохиолдол батлагдсан байна. 

Мөн хугацаанд  иргэн эдгэрсэн бол 21-80 насны 15 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1392 хүн нас эндээд байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 826 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  53 015 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сүүлийн 24 цагт 21-80+ насны 15 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1,392 болов.

Нас баралтын шалтгаан /7 хоног/

  • 73.7 % нь Зүрх судасны өвчин
  • 24.0 %- Чихрийн шижин
  • 12.7 %- Бөөрний эмгэг
  • 8.4 %- Элэгний эмгэг
  • 11.9 % - Мэдрэлийн эмгэг
  • 5.7 %- Хавдар
  • 6.2 % Хэт таргалалтын шалтгаантай байна.

Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 77.5 хувь

Ковидын шалтгаанаар нас барсан нь 22.5 хувийг эзэлж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.