Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард коронавируст цар тахлын хөл хорионы үед нисэх буудлууд, авто замууд хоосон байсан үед эрчим хүчний хэрэглээний үнэ харьцангуй хямд байв. 2020 оны дөрөвдүгээр сард нэг баррель газрын тос ердөө 40 ам.доллар байсан бол өнөөдөр нэг нугарсан үзүүлэлтийг харуулсан.
Даваа гарагийн байдлаар АНУ-д газрын тосны үнэ долоон жилд анх удаа нэг баррель нь 80 ам.доллараас дээш үнэд хүрчээ. Тодруулбал түүхий нефтийн үнэ даваа гарагийн орой 1,5 хувиар өсч, 80.52 ам.долларын үнэд хүрсэн байна. Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 31-ний өдөр нэг баррель газрын тосны үнэ 80 ам.доллараас давж байжээ.
Газрын тосны үний өсөлтийг дагаад хийн үнэ ч мөн долоо жилийн хугацаанд хамгийн их өссөн байна. Хийн үнэ 2020 оны дөрөвдүгээр сард хамгийн доод түвшиндээ буюу нэг галлон нь 1.77 ам.доллар байсан бол өнөөдөр хоёр дахин өсч 3.27 ам.доллар болжээ. АНУ-аас гадна Ази, Европын бүсэд байгалийн хийн үнэ өндөр өссөн байна. Үнийн өсөлт, хомстолоос үүдэж европчууд багагүй хүйтэн өвлийн улирлыг туулах болов уу гэсэн таамгийг шинжээчид хэдийнээ дэвшүүлжээ.
Шинжээчид өвөл гэхэд газрын тосны хэрэгцээ өдөрт хагас сая баррелиар нэмэгдэж, түүхий нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Үүн дээр Хятадад болж буй байгалийн гамшгаас улбаалж, нүүрсний хомстол үүсч, эрчим хүчний хомстол хэдийнээ нүүрлэсэн байгаа нь байдлыг улам дордуулж болзошгүй юм. Тиймээс дэлхийн улс орнууд эрчим хүчний хямралд бэлэн байх учиртай ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.