Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба нэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний нээлтийг энэ оны 10 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Монгол Улс 2030 он хүртэл тэрбум мод тарих санаачилга гаргасныг Цагдаагийн ерөнхий газраас дэмжин 1 сая мод тарих ажлыг хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Цагдаагийн ерөнхий гзрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, “Ногоон хэрэм төсөл”-ийн байршилд мод тарих ажлыг энэ бямба гарагт зохион байгуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.