СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-11

Д.Тогтохсүрэн: Өргөн барьсан гишүүд нь нэрээ татсан учир Хөрөнгө оруулалтын хууль татагдана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Х.Ганхуяг нарын гишүүд өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдсэн. Баталчихсан юм шиг ойлгоод байна, үгүй юм. Үүний дараа хууль өргөн барьсан гишүүдээс мэдэгдэл хийгээд нэрээ татсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар өргөн барьсан гишүүдийн 50 хувь нь хуулийнхаа төсөлд оролцохгүй гэвэл хууль татагддаг. Тиймээс энэ хууль татагдах болов уу гэж бодож байна.

Бүлгийн хурлаар Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Тиймээс бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй" гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх оны төсвөөс онцлог хэд хэдэн зүйлийг дурдъя. Аравдугаар сарын нэгний дотор төсөв болон дагалдах хуулиудыг өргөн барьсан. Ямар ч байсан 2022 оны төсөв цар тахлын нөхцөл байдал эдийн засагт ямар хэмжээний эрсдэл авчрах вэ гээд олон сорилт дор хийгдлээ. Гэхдээ бид аль болох бодит нөөц орлогоо сайн төлөвлөж, энэ хүрээнд төсвийн урсгал болон хөрөнгийн зардлаа тооцоолж байгаа. Эдийн засгийн гол секторуудаа дэмжиж байж хүнд нөхцөлөөс гарна.

Тухайлбал энэ жилийн хөрөнгө оруулалтууд хөгжлийн хөрөнгө оруулалт болж байгаа гэж дүгнэмээр байна.  юм. Жишээлбэл, .

Газрын доор, дээр байдаг дэд бүтцийн салбарууд, эрчим хүчний салбарын шинэчлэл болон хөрөнгө оруулалтуудыг өмнөх жилүүдээс 4-5 дахин нэмэгдүүлж байна. Үүний хажуугаар эрүүл мэнд болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтууд дээр онцгой анхаарч байгаа.

Цаашид бид төсвийн хөрөнгө оруулалтаа маш хатуу сахилга баттай явах ётсой. Ямар нэг бэлтгэл нь хангагдаагүй, зураг төсөл, дэд бүтэц нь тодорхойгүй, газар нь олгогдоогүй зүйлүүдэд төсөв олгосноор хүндрэл үүсдэг. Ийм хөрөнгө оруулалтууд 2022 оны төсөвт үндсэндээ байхгүй" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.