СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-11

О.Цогтгэрэл: Та нартаа баярлалаа!

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын 18,28-р тойргуудын нөхөн сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас өрсөлдсөн нэр дэвшигчид ялагдал хүлээсэн нь тодорхой болсон. Сүүлийн гурван том сонгуулийн үр дүнд иргэд Ардчилсан намд итгэхгүй байгаагаа ийнхүү харуулсан болохыг тус намын дарга О.Цогтгэрэл илэрхийллээ.

Энэ талаар тус намын дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг өөрийн албан ёсны цахим хуудсаараа илэрхийлжээ. 

Тэрбээр, "АН-ынхан тал талдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээн, энэ удаагийн нөхөн сонгуульд оролцлоо. Гэвч сонгуулийн дүн хараахан эцэслэгдээгүй, ирц хүрээгүй ч дахиад л томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо.

Эрх баригчдын эрээ цээргүй үйл ажиллагаа, бүтэлгүйтэлд дургүйцэж байгаагаа, тэдэнд, төрд итгэх итгэлээ өдөр бүр гээж байгаагаа иргэд ирцээрээ харууллаа. 

АН-ын нэр дэвшилт, сонгуульд бэлтгэх ажлуудад оролцох бололцоо бүрдээгүй ч намынхаа нэрийн төлөө цөөнгүй хоногт хамтдаа зүтгэсэн намын гишүүд дэмжигчид, намын аппаратынхан, тэр тусмаа СХД, Хэнтий аймгийн намынхандаа баярлалаа.

Төрийн бүхэл бүтэн аппарат, сүлжээний эсрэг, тарж хуваагдсан намаа эвлрүүлэхийн төлөө золиос гарган зоригтойгоор өрсөлдсөн нэр дэвшигчдэдээ, Үүл баатартаа, асуудал энэ чигээр ужгирвал АН-д халтайг ойлгон эвлэрэл, нягтралын талд зогсож, нэр дэвшигчдийнхээ кампанит ажлыг чадлаараа удирдсан М.Тулгат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй нөхөддөө баярлалаа.

Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе, АН-ынхаан! Дараагийн сонгуулиудад энэ мэт муу түүхээ өөрчилж, эв нэгдэл, эрч хүч, илүү том зорилгоор зэвсэглэн орцгооё, эрхэм журмын нөхдөө. Хувийн жижиг эрх ашиг, асуудлуудаа хойш тавиад хурдхан ажилдаа, шинэчлэлийн үйл хэрэгтээ оролцоцгооё, АН-ын залуус аа!" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.