СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын Шанси мужид 1,7 сая иргэн үерт өртжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Хятадын умард Шанси мужид үерийн аюул нүүрлээд байна. Одоогоор 1,7 сая гаруй иргэн үерт өртөж, орон гэрээ орхисон гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт ширүүн борооны улмаас тус мужийн 70 гаруй хот, дүүрэгт хөрс гулсаж, олон зуун байшин барилга нурсан байна. Цаг агаарын байдал муу байгаа нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа ажээ.

Гурван сар хүрэхгүй хугацааны өмнө Хятадын Хеньан мужид үер болж, 300 гаруй хүн амиа алдсан юм.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр 120,000 гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд 17,000 орчим барилга нуржээ. .

Шанси мужийн нийслэл Тайюань хотод 1981-2010 оны хооронд аравдугаар сард дундаж хуртунадасны хэмжээ 25 мм байсан бол өнгөрсөн долоо хоногт 185 мм-т хүрчээ. Хотын үерт боогдсон хэсгүүдэд аврагчид чанга яригчаар иргэдэд хандан хүүхдүүдээ толгой дээрээ барих, ахмад настан болон эмэгтэйчүүдээ хуурай газарт түрүүлж хүргэх, цочролд орж үймж сандрахгүй байхыг зарласан байна.

Тус муж нь. Нүүрсний 60 уурхай, нүүрсний бус 372 уурхай, химийн 14 үйлдвэрийг хаасан байна. Мөн тус мужид эртний эд өлгийн зүйлс их байдаг тул тэдгээрийг байгалийн гамшгаас хамгаалах нэн шаардлагатай болжээ.

Эх үүсвэр: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.