Эрүүл мэндийн яамнаас Ковидын халдвараар өвдсөн нэг хүний эмчилгээнд дунджаар найман сая төгрөг зарцуулж байгаа гэх мэдээллийг өгсөн. Иргэд уг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа нь өрөөсгөл ойлголт гэж Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр "Нэг хэсэг нөхөд найман сая төгрөгний эм, найман сая төгрөгийy эмчилгээ гээд яриад байна. Хэдэн ширхэг эмний зураг тавьчихаад энийгээ тайлбарла гэх. Нэгдүгээрт, тэнэг хүн ч хулгай хийхдээ зарлахгүй байх. Хоёрдугаарт, бидний анхны өвчтөн гадаад хүн байлаа. Манайхан Анх-Отгон гэж нэрлэсэн. Коронатай эхний бөгөөд эцсийн хүн байг гэсэн бэлгэдэл. Энэ хүнийг ХӨСҮТ 67 хоног эмчилсэн. Эмчилгээ, үйлчилгээ бүгд нийлээд нийлбэр дүнгээр 8 сая болсон юм билээ. Тэрийг санхүүч нь тооцолсоныг Д.Нямхүү нэг удаа олон нийтэд мэдээлсэн. Ийм л юм. Тэр үед 150-ын маск 850 төгрөгт хүрч байсан. Хүн болгоныг маск зүүлгэж сургасан бидний ажлын үр дүнг үүгээр үнэлэх нь хэтэрхий өнгөц.
Эрүүл мэндийн салбарынхан маань улс орон, ард түмний аюулгүй байдлын төлөө зангидсан гар шиг ажилласан. Хөөрхий Д.Нямхүүг сүүлийн үед "муу новш" л гээд байна. Тэр муу новш чинь корона алдаагүй, шинэ вирус, шинэ өвчнийг багтайгаа анх удаа эмчилсэн юм шүү дээ. ХӨСҮТ-д засвар хийгээгүй гэж түүнийг их харааж байна. ХӨСҮТ 1986 онд баригдсан, элэг, уушгиний гээд 27 тусдаа байртай. Бүгдэд нь зэрэг засвар хийе гэвэл наад зах нь 27 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг. Сангийн яам засварт жилд 4-6 тэрбум төгрөг л өгдөг. Улсын хэмжээнд төсвөөр ажилладаг 500 гаруй эмнэлэгт энэ мөнгийг хуваадаг.
Бид үнэхээр хүнд үеийг даван туулсан. Засгийн тэргүүн У.Хүрэлсүх "Бид хэдэн зуун сая, тэрбумаар тоологдох хүн амтай улс биш. Бид цөөхүүлээ. Энэ корона нэг ороод ирвэл хиарна" гэж хурал болгон дээр сануулдаг байв.
Би сайд байхдаа 160 сая төгрөг хуваарилж, эрчимт эмчилгээний тасгийг засуулсан. ХӨСҮТ-тэй холбоотой хийсэн ажил их бий дээ. Компьютер томографгүй 34 жил болсон юм билээ. Ө.Энхтүвшин дарга маань уушги орлуулагч Экмо аппаратын асуудлыг асар хурдан шийдсэн. Ер нь одоо хэрэглэж буй тоног төхөөрөмжийн асуудлууд тухайн үеийн засгаар шийдэгдэгдэж байсан юм шүү дээ гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
та хоёр ч хамтдаа 5 их наядыг цусласан даа
та хоёр ч хамтдаа 5 их наядыг цусласан даа
Ханаж цадахгүй новшийн авгай шүү энэ.
Ханаж цадахгүй новшийн авгай шүү энэ.
Энэ авгай нэг хүнийг 8 саяаар эмчилж байсан. Одоо 80,000 төгрөг ч хүрэхгүй эмчилгээ хувийн эмнэлэгүүдээр хийгдэж байна. Зүгээр л улсын мөнгө ёолдоггүй гээд дайрсан. Тухайн үед эмчлэгдсэний дараа үзлэг шинжилгээ авдаг байсан. Одоо бараг ханиалга байхгүй л бол шууд гаргаад дараагын хүнээ авж байна.
нямхүү илчилнэ гэдэг айхдаа магтаад насс
Uushgi orluulah apparatiig ONAM sangiin Naranbaatar shaardaj baij UOK t irgediin ugsun 350 say tugrugnii handivaar avsan. Uuruu sanaachlaad medeed avaad ugchihsun ym shig bult usreh ym.
Ковидоос идсэн мөнгөө нүүрэндээ шахчихаад .ер нь тэгээд хүн үйлийн үрийг үр хүүхэддээ л үлдээгээд явцгаадаг юм л даа
Оросуудын өгсөн явуулын эмнэлэг хаачсан бэ