СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-11

Монголд орон сууцны үнэ хэт өндөр биш гэж үү

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Гэр бүлтэйгээ хамт амьдрах газраас илүү чухал зүйлийн тухай бодох тийм ч амар биш. Тэнд малгайгаа өлгөж, гэр бүлийнхээ өмч хөрөнгийг байршуулж, хайртай дотно хүмүүстэйгээ цагийг өнгөрөөнө. Улаанбаатарт байгаа олон гэр бүлийн хувьд халуун дулаан уур амьсгалтай энэ газар нь олон давхар өндөр барилга дахь орон сууц бололтой.

Хуримаа хийж, хүүхдүүдтэй болж, залуу гэр бүлүүд хамтын амьдралаа эхлүүлэхийн тулд орон сууц худалдаж авахын тулд хамтдаа хураасан мөнгөө цааш хийнэ. Үүнийг Америк мөрөөдөлтэй ижил амар жимир амьдрах "Монгол мөрөөдөл" гэж болно.

Хятадын Эвергранд группын өрийн хямралын дараа Блүмберг агентлаг Хятадын хотууд дахь орон сууцны үнэ ба орлогын хэмжээг дэлхийн томоохон хотуудтай харьцуулан мэдээлсэн. Харин миний хувьд Улаанбаатар ямар хэмжээнд байгааг илүү онцолж харсан юм.

Эхлээд үнэ ба орлогын хэмжээг хэрхэн тодорхойлж байгааг амьжиргааны өртөг тодорхойлогч Numbeo мэдээллийн сангаас харья. Numbeo орон сууцны метр кв тутмын дундаж үнийг дундаж цалинтай харьцуулан тооцоолжээ. Ингэж тооцоолсон хүснэгтэд .

Улаанбаатарын оршин суугчдын 50 болон түүнээс илүү хүн ам орон сууцанд амьдардаггүй боловч амины орон сууцнаас илүү нийтийн орон сууцны үнэ чухал байдаг. Харин Америк орон сууцны дундаж үнийг тооцолохдоо нийтийн орон сууц, гэр бүлийн байшин, нэг айлийн амины орон сууц зэргийг багтаадаг.

2021 оны хоёрдугаар улирлын статистик мэдээллээр Улаанбаатарт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын дундаж цалин 1,433,100 төгрөг байна. Мөн үеийн мэдээллээр орон сууцны метр кв-ын дундаж үнэ 2,647,076 төгрөг байгаа юм. Орлогын албан татвар 10 хувь, нийгмийн даатгал 13,5 хувь гээд цалингийн 23,5 хувийг татварт хураадаг. Эдгээр мэдээллийг дундажлан 90 м кв бүхий орон сууцны дундаж үнийг 12 сарын цалингийн цэвэр орлоготой харьцуулж дэлхийн хотуудыг жагсаахад Улаанбаатар 10 гаруй жилийн цалингийн орлогоор орон сууц худалдаж авах боломжтой гэсэн тоо гарчээ.

Гэвч Монголд Засгийн газрын зээлээр орон сууц худалдаж авахад дээд тал нь 80 м кв хэмжээтэй орон сууцанд зээл олгохыг зөвшөөрдөг. Мөн 90 м кв орон сууц ихэнхдээ томдоо ордог. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд орон сууцыг дундаж орлоготой гэр бүлүүдэд худалдаж авах боломж илүү өссөн. 2019 оноос хойш цалин болоод орон сууцны дундаж үнэ ижил түвшинд нэмэгджээ.

Эх сурвалж: Mongolian Data Stories 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.