Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-д суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ. Нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбарын байгууллагуудыг төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх замаар ЦОМХОН БҮТЭЦТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА-тай байх зорилт тавьж байна.
Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах цэвэрлэгээ, засвар, харуул хамгаалалт, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, ажил үйлчилгээний тарифийг өрсөлдөхүйц хэмжээнд үндэслэлтэй тогтоож, шаардлагатай санхүүжилтийг хувийн хэвшилд шилжүүлэх чиглэл баримтална.
Үүнд шаардлагатай зохицуулалтыг төсөвт тусгалаа. Ингэснээр төр зөвхөн үндсэн чиг үүргээ гүйцэтгэж, төрийн алба цомхон байх боломж бүрдэхийн зэрэгцээ хувийн хэвшлээ дэмжсэн бодлого хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна гэж Сангийн яамнаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв зүйтэй санал бн дэмжиж бн