Замын-Үүд сумд үүссэн нөхцөл байдал хүндэрсэн талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар мэдээлэл хийлээ.
Замын-Үүд сумын тавдугаар багын иргэн Эрдэнэбилэг" 30 мянган иргэн амьдардаг суурьшлын бүс газар стандарт бус аргаар нүүрс тээврийн үйл ажиллагааг явуулж байгааг эсэргүүцэж байна.
Замын-Үүд сумын авто замаар нүүрс тээвэрлэлт явуулах гэж байгааг иргэд эсэргүүцэж, нүүрс тээвэрлэлт явуулахгүй байхыг холбогдох сайд дарга нарт уламжилж байна. Замын-Үүд сум нь улсын өмнөд хилийн нүүр царай. Энэ хилийн боомтоор нүүрс тээвэрлэлт явуулбал хоёр дахь Цагаан хад болох болно. Бид эрүүл цэвэр орчинд амьдармаар байна" гэлээ.
Тиймээс тус сумын нутгийн иргэд нүүрс тээвэрлэлтийг авто замаар тээвэрлэхийг эсэргүүцэж Цагаан хадны замаар тээвэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
"Мөн ачаа бараа тээвэрлэлтийн үнийн хөөрөгдлийн нийт тээвэрчид үнэ хөөргөж байгаа мэтээр иргэд, ААН-үүдэд буруу ойлголт түрүүлж байна. Гэтэл бодит байдал дээр иргэдийн тээврийн машинаас 25 машин өдөрт орж байна. Харин Засгийн газрын цохолтоор нүүрс тээврийн машин гэх нэрийдлээр өдөрт 40-50 машин орж байна. Тэгэхээр өдөрт 25 машин л хилээр орж байгаа тул Замын-Үүд дээр ачаа тээврийн бараа гацаанд ороод байна. Бидний зүгээс Эрээн хот руу орж байгаа тээврийн хэрэгслийн тоогоо нэмэхийг шаардаж байна. Ачаа тээврийн бөөгнөрлийг зогсоовол дагаад үнийн хөөргөдөл буурна".
"Ковидоос өмнө 100 байтугай 200 машин авах талбай, агуулах Эрээнд хангалттай байдаг. Хэвийн үедээ 200 гаруй машин явдаг байсан гэв. Жолооч нар гацааж, үнэ нэмээд байна гэж ярьж байна. Уг нь бид гэрээний дагуу ажиллаж байна. Нэг машин улиралд нэг удаа орж байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.