СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-10-11

Шинээр 1348 хүн халдвар авч, 14 иргэн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-наас "Ковид 19" цар тахлын нөхцөл байдлын мэдээг аравдугаар сарын 11-ны өдрийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1348 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд үүний 835 нь нийслэлд, 513 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин хоногт 6477 хүн эдгэрчээ.

Мөн хоногт 40-80 насны 14 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1377 болсон байна. 

Нас барсан иргэдийн 6 нь эмэгтэй, 8 нь эрэгтэй байжээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эмнэлэгт 19957 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 55387 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 10524 нь хөнгөн, 6793 нь хүндэвтэрр, 2133 нь хүнд, 338 нь маш хүнд өвчилсөн иргэд байна.

Үүнээс эмнэлэгт 3763 хүүхэд, 1476 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 65,6 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.