Нөхөн сонгууль ч бай, ер нь сонгуульд технологи ялдаг. Сонгуульд хэн тооцоо, стратеги, технологио сайн хийнэ, тэр ялна. СХД-ийн нөхөн сонгуулийн үеэр “Хэнд ч хамаагүй санал өгөөч ээ, 20 мянган төгрөг өгье” гэсэн зар гарсан нь “Ирц хүрвэл нэр дэвшигч нь ялах” тооцоон дээр ингэж хэлсэн байгаа. Энэ бол технологи.
Тэгэхээр СХД болон Хэнтийн сонгогчдыг бусад дүүргийн сонгогчид “тэнэг, мангар”-аар нь дуудахаас илүүтэй нөхцөл байдал ямар байсныг мэдээд авахад гэмгүй.
СХД-ийн 28 дугаар тойрог дээр 14 нэр дэвшигч нэр дэвшсэн. Хэнтийн 18 дугаар тойрог дээр зургаан нэр дэвшигч нэр дэвшсэн. Зуу ямаанд жаран ухна гэж монголчууд ярьдаг. Нэгхэн тойрог дээр ийм олон нэр дэвшигч нэр дэвшсэн тохиолдолд эрх баригч МАН-ын нэр дэвшигч гарна гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан. Асуудал Э.Батшугар, Ц.Идэртээ ч биш. Бусад 13 нэр дэвшигч саналаа хуваана гэж тооцсон нь СХД-ийн бүх хороо, хэсэг хөлтэй, дээр нь эрх баригч намын нэр дэвшигчид давуу тал болсон.
Хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл яагаад гуравт оров? Хотын дарга байхдаа хэрэгжүүлж байсан зоримог арга хэмжээнүүдийн үр шимийг СХД-чууд хүртээгүй гэж үү.
Э.Бат-Үүлийн ялагдал О.Цогтгэрэлл ашигтай. Нөхөн сонгуульд М.Тулгатын гэгддэг АН-аас Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлсэн. О.Цогтгэрэлийн АН нэр дэвшүүлэх амбицтай ч СЕХ хүлээн авахгүй нь өмнөх хоёр сонгуулиар батлагдсан тул тэд энэ удаад нэрээ хөөдөхөөс эмээгээд, Э.Бат-Үүлийг дэмжихээ илэрхийлсэн. Илэрхийлсэн нь өнгөндөө боловч, Э.Бат-Үүлийг унаасай гэж хүссэн.
Яагаад гэвэл, арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн их хурал болно. Улсын дээд шүүх рүү О.Цогтгэрэлийн нэр явах уу, М.Тулгатын нэр давхих уу гэдэг нь тодорхой болно. Их хурлаар ялсан нь АН-ын албан ёсны дарга болно. Хэрэв нөхөн сонгуульд М.Тулгатын АН ялагдал хүлээвэл гурван сонгууль дараалан ялагдсан зэм М.Тулгад оногдоно. Энэ утгаараа О.Цогтгэрэлийн талынхан нөхөн сонгуулийн хоёр тойргийн намынхан руугаа “Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатарт саналаа бүү өгөөрэй” гэж шивнэсэн гэж сонсвол би лав гайхахгүй. О.Цогтгэрэл АН-ын дарга болох замаа засах нь бас л улс төрийн технологи юм.
СХД дээр бас нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь ХҮН-аас нэр дэвшсэн Б.Найдалаа аман хүзүүнд орсон явдал юм. Энэ утгаараа Монголын улс төрийн хоёр дахь хүчин нь ХҮН болсон юм биш үү гэдэг мессежийг зарим хүнд өгч байна. ХҮН, АН-ын орыг эзэлтэл зай ч бий. Хэн тооцоо, судалгаа, стратегитай нь шинэ байр суурийг эзэлнэ.
Сонгууль бол тэр чигээрээ технологи учраас.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яагаад ч бүх тойрог хэсгийн хороонд ганцхан МАН ялаад байдгын бид ч дийлэхгүй юм бна Монгол улсын eрөнхийлөгч байсан хүн л луйвардаад хүү нь гараад ирэхээр бид eр нь яаж ч амьдраад бгаа юм үнэн дээ л доромжлуулаад дуусаж бгаа юм бна
Бүх хэсгийн хороонд хяналтын тооллого болсоныг мэдээгүй юмуу даа. Ойчих болгондоо л луйвар гэх юм. Өрөвдөлтэй ч сэтгэх юм даа.
эх оронч Хүрэлсүх байгаа үед МАН идэж ууж завших гь бага байх боловуу да.дараагийн дарга нь ямар хүн байхаас нэр хүнд нь шалтгаална.Оюунэрдэнэ нэр хүнд байхгүй болсон ард түмнээ бодохгүй идэж уух шуналаа бодсон хүний нэр хүнд унадаг жамтай.АН Цогтгэрэл гэдэг шуналын дэвийг даргаара тавибал тэгээд сүйрнэ юу ч үлдэхгүй
МАН-аас дэвшсэн баасны зураг хүртэл ялна.
Ard tumenii songolt ene shuu dee ta muulaad sailaad namchirhaad bdag humuusiig uur shigee bodno tegtel gol maas MAH bgaa bolhoor ter tegeedch ene chigeer n yavuulaad dungiin tavih uldlee
Одоо бид хар машин болохгүй бна гэсэн гараар давхар тооллогыг бүх хэсгийн хороонд хийлээ.Зөрсөнгүй.Тэгэхээр улиг болсон яриагаа болих хэрэгтэй.МАН яагаад гараад бна гэвэл тэнд бодлого бна.Математик сэтгэлгээ сайн бна.Судалгаа бна.Хүссэн хүнийг нэр джвшүүлсэнгүй бна.Хүсэн хүлээсэн хүн дэвшүүлж бна.АН би дэвшинэ гэснийг нь дэвшүүлдэг тэр нь нэр хүнд нь унасан өмнөх сургуулиудад ялагдсан нөхдүүдийг дэвшүүлж хатуухан хэлвэл санаатай ялагдаж байгаа юм.Хүн нам нэр дэвшигчээ олсон шүү.Найдлаагийн хэлж байгаа зүйл нь бол доод байгаа юм.Бэлэн юм болгоно гэсэн байдалаар.Отгонбөяр харааж зүхээд бас л би гэсэн ингээд явахгүй.Цог гуай бол улс төрд аль дээр үед цэг тавьсан.Нам дамжсан өвгөн гэсэн хүн гэдгийг бүгд мэднэ.Гэх мэтээр нүдээ аньж хэлсэн учраас арлын намын захын хүнд гуд татуулж байгаа юм.
hohiishde zaluuchuud n ymr ch idevhigui huurhii hugshchuud l n sanalaa uguhiin tgd busad n mungu uguhgui l bol sanal uguhgui gd suuchihn amidrl iim l bn AN MAN daa ch bish irged uursdud n bas buruu bgaa gj bodoj bn
Хэн ч танихгүй найдлаа гэнэтхэн 2-т орчихдог нь сонин л байна.