ОХУ-ын Татарстаны нутаг дэвсгэрт шүхэрчид тээвэрлэж байсан Л-410 загварын онгоц осолджээ. Онгоцон дотор байсан 16 шүхэрчин амиа алдаж, хүндээр бэртэж гэмтсэн зургаан хүнийг сүйрсэн онгоцноос аварсан байна.
Онгоц орон нутгийн цагаар өглөө 09:20 цагт осолджээ. Тасс агентлагийн мэдээлснээр онгоц нисэх буудлаас хөөрөөд удалгүй сүйрсэн байна. Уг онгоцыг 1987 онд БНЧУ-ын Лет Куновиц үйлдвэрт үйлдвэрлэсэн ба Засгийн газрын эзэмшилд бүртгэлтэй. Онгоцон дотор мэргэжлийн шүхэрчид байсан ажээ.
Оросын эрх баригчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Татарстаны удирдагч Рустам Минниханов ослын газарт очжээ. Зарим эх сурвалжууд онгоц даацаа хэтрүүлсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байна. Л-410 онгоцтой холбоотой осол жилийн хугацаанд гурван ч удаа гарчээ.
ОХУ-ын алслагдмал бүсэд цаг агаарын байдал хүнд, урьдчилан таамаглах аргагүй, нислэгийн аюулгүй байдлыг анхаарч хангадаггүй зэрэг олон шалтгаанаар онгоцны осол удаа дараалан гарч, олон тооны иргэн амиа алдсаар байгааг эх сурвалжид дурджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Orosuud standart gej umiig orhigduulsan um bilee haramsaltai