СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-11

Туул голд осолдсон 53 настай эрэгтэйг эрэн хайж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Төв аймаг, Заамар сумын Төмөртэй багийн “Доргол” гэдэг газарт 5 иргэн загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цаг хүлээн авсан.

Энэ сарын 10-ны өдрийн байдлаар иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир-Алт" ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:40 цагт түр зогсоож, 10.11-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.