СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-11

БНСУ-д хууль бусаар оршин суугчид сайн дураар нутаг буцах хүсэлтээ өгвөл торгохгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаад улсын иргэд вакцины бүрэн тунд хамрагдаж, сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацааны торгууль болон хилийн хориг арга хэмжээ авахаас чөлөөлнө гэж мэдэгдэв.

Өршөөлийн аянд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ковид-19 вакцины бүрэн тунд хамрагдсан хууль бус гадаад иргэд хамрагдах боломжтой ба цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан аяны дуусах хугацааг жич зарлах аж. Дараах хууль бус иргэд өршөөлийн аянд хамрагдах боломжтой. Үүнд:

  • Эрүүгийн гэмт хэрэг, халдвар хамгааллын дэглэм бусад хууль журмыг зөрчиж шийтгэгдээгүй эсвэл цагдаагийн байгууллагад саатуулагдаагүй байх.
  • Вакцины бүрэн тунд хамрагдсан байх (“Janssen” - 1 тун, “Pfizer”, “Moderna”, “Astra Zeneca” - 2 тун).
  • Вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног өнгөрсөн байх гэх зэрэг хугацааны хязгаарлалт тавихгүй.

Өршөөлийн аянд хамрагдах хүсэлтэй иргэд вакцинд хамрагдсан тухай тодорхойлолтоо бусад шаардлагатай баримт бичгийн хамт бүрдүүлж өөрийн оршин суугаа газрын ГИХГ-т биечлэн эсвэл ГИХГ-ын www.hikorea.go.kr цахим хаягаар сайн дураар нутаг буцах хүсэлтээ гаргах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төвийн 1345 тусгай дугаараас лавлана уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.229.122.254

Солонгост харлагчидын цөөнгүй нь элдвийн хэрүүл хийж хэрэг тарьж явдгаас монголчууд нилээд шахалтанд орж байгаа гэсээн

Зочин
3 жилийн өмнө
103.229.122.254

Ер нь элчин болон банкаар хүртэл хэрүүл хийгээд л хүн дарамтлах гээд ядчихсан гарууд байдаг шүү. Ажил ч хийхгүй хулгай дээрэм хийгээд л явдаг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.