СЕХ-ноос нөхөн сонгуулийн санал хураалтын 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг өглөө.
Сонгуулийн ирц 16 цагийн байдлаар:
Хэнтийд сонгогчдын нэрсийн жагсаал /СНЖ/-д бүртгэгдсэн үндсэн сонгогчдын тоо 50,748 байгаа юм. Үүнээс одоогийн байдлаар 10,621 иргэн саналаа өгсөн байна.
Харин Сонгинохайрхан дүүрэгт СНЖ-д бүртгэгдсэн үндсэн сонгогчдын тоо 113,963 байна. Үүнээс 26,453 иргэн сонгуулиа өгөөд байна.
18-44 насны 72 мянган сонгогч 63 хувийг эзэлж байгаагаас 15.4 хувь нь саналаа өгөөд байна. 44-70 насны 41800 сонгогч 37 хувийг эзэлж байгаагаас 36 хувь саналаа өгчээ.
Энэ үеэр СЕХ-ноос “2,2 тэрбум төгрөгийн зардал баталж, 148 сонгуулийн хороонд, 2500 төрийн албан хаагч ажиллаж байна. Иймээс иргэдийг саналаа өгөхийг, төрд өөрийгөө төлөөлөх хүнийг сонгохыг уриалж байна” гэв. Санал хураалт 22.00 цагт дуусах тул үлдсэн таван цагийн хугацаанд саналаа өгөхийг уриаллаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 81.7-т “Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Энэ дагуу ямар нэгэн байдлаар сонгогч таны саналыг худалдан авах гэж оролдвол баримтжуулан цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.