Монгол Улсын их хурлын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн 13:00 цагийн ирцийн мэдээллийг танилцуулав.
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 113,943 хүн бүртгэлтэй байгаагаас 12 цагт 14857 буюу 13 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 9031 хүн байна.
18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50,748 хүн бүртгэлтэй байгаагаас 5575 нь буюу 10.1 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 747 хүн байна.
2020 онд болсон УИХ-ын сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар 18 дугаар тойрогт 25 хувь, 28 дугаар тойрогт 28 хувьтай байжээ. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50+1 хувьтай байх ёстой. Сонгуулийн ирц хүрэхгүй бол хуулийн дагуу 7 хоногийн дотор дахин нөхөн сонгууль явуулна. Иймд сонгогч та сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.