СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2021 | 2021-10-10

Нөхөн сонгуульд ахмадууд идэвхтэй оролцож байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын их хурлын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн 11:00 цагийн ирцийн мэдээллийг танилцуулж байна. 

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 113,943 хүн бүртгэлтэй байгаагаас 10,793 буюу 9.47 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 9031 хүн байна. 

18  дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50,748 хүн бүртгэлтэй байгаагаас 3373 нь буюу 6.65 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 747 хүн байна. 

Насаар нь ангилбал саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь 70-аас дээш насныхан байна. Тухайлбал, Хэнтий аймагт 70-аас дээш насны сонгогчдын 22.31 хувь нь, СХД-т 32.28 хувь нь саналаа өгчээ.

Хэнтий аймагт 18-19 насныхны 3.13 хувь нь буюу 77 хүн, 20-24 насныхны 2.54 хувь нь буюу 154 хүн одоогийн байдлаар саналаа өгөөд байна. СХД-т 18-19 насныхны 5.08 хувь буюу 202 хүн, 20-24 насныхны 462 буюу 4.34 хувь нь саналаа өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.106

Ахмадуудын сонголт Ман биздээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.