Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Баянзүрх дүүргийн төрийн ажилтан алба хаагч, иргэд, аж ахуй нэгж байгууллагууд "Ногоон орчныг дэмжье" уриатайгаар нэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн удирдлагуудын зүгээс иргэд, аж ахуй нэгж байгууллага, Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүдтэй хамтарч Баянзүрх хайрханы өвөрт 200.000 гаруй мянган мод, бут тариад байгаа юм.
Мод тарих ажлын үеэр Баянзүрх дүүргийн хот төлөвлөлт, дэд бүтэц хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр хэлэхдээ "Баянзүрхчүүд бид 2032 он гэхэд нийт 10 гаруй сая модыг тарьж ургуулна. 2022 онд дүүрэг дэргэдээ мод үржүүлгийн төвтэй болно. Үүгээрээ дамжуулж бид мод тарих хүсэл сонирхолтой иргэд, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтарч ажиллана. Мөн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, иргэд аж ахуй нэгжүүдийг дэмжих болно" гэсэн юм.
Дээрх ажлыг хийж гүйцэтгэлийг 100 хувь гэж авч үзэхэд 1 хувь нь л мод тарих. Үлдсэн 99 хувь буюу хамгийн чухал ажил нь тарьсан модоо усалж, ургуулж, тордох.
Тэр ч утгаараа Баянзүрх дүүргийн зүгээс мод тарьж, ургуулах сонирхолтой иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулж мэргэжлийн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгжүүдтэй хамтарч нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.