Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн горилла бичний селфи зураг 2019 онд цахим сүлжээнд тархаж, дэлхий даяар алдартай болсон билээ. Уг Ндакаси нэртэй бич 14 настайдаа өвчний улмаас амьсгал хураажээ.
Уг горилла бичийг өргөж авсан Вирунга цэцэрлэгт хүрээлэн эмгэнэл илэрхийлж, харгалзагч Андре Баумагийн гар дээр эцсийн амьсгалаа хураасан болохыг мэдээлсэн байна. Ндакаси бич арав гаруй жилийн турш Вирунгад амьдарчээ. Түүний харгалзагч Баума бичийг өөрийн хүүхэд шигээ хайрлаж, яг л хүн шиг намайг үргэлж аз жаргалтай болгож байсан хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан байна.
Ндакасийг анх олоход түүний гэр бүлийг хулгайн анчид хядаж, ердөө хоёрхон сартай монш ганцаар хоцорсон байжээ. Моншийг Гома дахь амьтан аврах төвд авчрахад Баума анх удаа уулзсан байна.
Эх сурвалж: CBS News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.