Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хорих лагерьт харуулаар ажиллаж байсан нацист этгээдийн шүүх хурал ХБНГУ-д эхэлжээ. Жозеф С хэмээн нэрлээд байгаа уг иргэн өдгөө 100 настай бөгөөд түүнийг Берлиний ойролцоох Заксанхаузены хорих лагерьт хүн амины гэмт хэрэг үйлдсэн зэрэг нийт 3,518 зүйл ангийн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхээр бэлдэж байна.
Дайны он жилүүдэд Заксанхаузен лагерьт 200,000 гаруй иргэнийг хорьж байсан бөгөөд олон арван мянган хүн өлсгөлөн, халдварт өвчин, албадан хөдөлмөр эрхэлснээс болж амиа алджээ. Аушвицын хорооны дэд ерөнхийлөгч Кристоф Хюбнер Жозеф С хэргийн талаар ам нээхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Түүнийг уучлалт гуйх ёстой гэж үзжээ.
Заксанхаузен хорих лагериас амьд гарсан 100 настай Леон Шварцбаум анд нөхөд, хайртай хүмүүсийг нь хохироосон хэргийн шүүх хуралд биеэр ирж оролцсон байна.
Эх сурвалж: Fox News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.