УИХ-ын Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ жилийн нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө тасалдаж байна. Сүүлийн 3 сарын хугцааанд 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байгаа юу. Үүн дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ. Хоёрдугаарт жолооч нарын шинжилгээний асуудал үүсэж байна. Энд сөрөг гардаг мөртлөө Хятадын талд очихоор эерэг гарч байгаа нь ямар учиртай юм вэ. Баахан мухар төмөр замтай боллоо. Баригдаж байгаа төмөр замууд ашиглалтад орох вэ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм Гашуунсухайт болон Цагаан хад боомтод идэвхжсэн. Хятадын тал үүн дээр бас анхаарч байгаа. Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан. Тоног төхөөрөмжийн хувьд адилхан байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Нүүрс тээвэрлэлтийн асуудал хамгийн чухал асуудал болчхоод байна. С зөвшөөрлийн асуудал маш их хэл ам таталж байна. Өнөөдөр монгол жолооч нарын эрх ашгийг хамгаалах асуудал чухал байна. 10, 20 мянган жолоочийн эрх ашиг дээр Зам тээврийн хөгжлийн яам юу хийж байна вэ.
Монгол жолоочдын эрх ашгийг хамгаалах асуудал чухал. хятадын тал жолоочгүй машин явуулдаг болно гэсэн. 10, 20 мянган жолоочийн эрх ашгийг хамгаалах талаар юу хэлэх вэ? Бөмбөлөг шинжилгээ гэдэг анхаарал татаж байна. Доод тал нь 60 хоног тусгаарлагдаад, нэг хүн халдвар авлаа гэхэд бүхнийг хөөгөөд гаргачихаж байгаа юм.
Ярантай боомт хаагдаагүй, хэвийн. Хөшөөтийн уурхайтай холбоотой хоёр асуудал байна. Нэгд, замаа засах шаардлагыг аймгийн удирдлагууд, мэргэжлийн хяналтынхан тавьсан юм билээ. Энэ зөв. Хөшөөтийн уурхайгаас явж байгаа жолооч нарын хувьд хэт доогуур үнээр тээвэр хийх асуудал тавьсан гэж ярьсан. Ачаа тээврийн тарифыг хатуу барьж ажиллах байр суурьтай байна.
Хоёр гол арга хэмжээ авъя гэсэн. Нэгд, бөмбөлгийн систем. Бөөнөөр нь байлгах их эрсдэлтэй. Тиймээс төвлөрлийг сааруулах ийм арга хэмжээ авсан. Цагаан хаданд гаднаас оруулах, дотроос гарахаа ч цэгцэлье гээд арга хэмжээ авч байна. Цагаан хадан дээр эмнэлгийн байр түрээслээд, вирусийн шинжилгээний лабаоратори ажиллуулж эхлээд байна. Төмөр замын тухай мэдээллийг нууцын журмаар танд хүргүүлье.
Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр зам "Эрдэнэс Тавантолгой"-гоос санхүүжээд явж байна. Олон улсад ОХУ, Хятадын хилийн боомтууд буюу Хятадын хуурай замаар хиллэдэг хилийн боомтууд дээр ижилхэн нөхцөл байдал үүссэн байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Нүүрс тээвэрлэлт бол хамгийн чухал. Харамсалтай нь бид үүнд хамгийн хойрго, идэвхи санаачлагагүй, зохион байгуулалтгүй хандаж байна. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр тоо. Гэтэл Өмнөговийн хоёр боомтод өнөөдрийн байдлаар 8.2 сая тонн нүүрс гаргажээ. Нүүрс экспортын 90 хувийг гаргах хоёр боомт өнөөдөр ийм нүүр царайтай ажиллаж байна. Он дуусахад гуравхан сар үлдлээ. Он дуусах хүртэл 10, 11 сая тонн нүүрс гарах юм уу. Ирэх жил түүнээсээ гурав дахин их төлөвлөгөө тавьчихаад сууж байна.
Боомтод өнөөдөр нэгдсэн зохион байгуулалт, удирдлага алга. Баахан босоо удирдлага. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр хүн чинь ажлаа хийж байгаа юм уу. Боомтод PCR-ийн шинжилгээ, тээвэрлэлтийн зохион байгуулалт байхгүй.
ЗТХ-ийн сайд Халтар: Боомт дээр нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргаа гэдгийг шинээр байгуулсан. Гашуунсухайт боомтын захиргааны дэд дарга нэг хэсэг ажилласан. Яамнаас Лачинжав дарга 21 хоног ажиллаад ирлээ. Цаашдаа эргэж нэг ярихгүй бол болохгүй нь. Цар тахлын хууль арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болчихно. Цаашдаа хэрхэх вэ гэдэг дээр шийдлээ гаргая гээд яриад явж байна. Чингэлэг тээврийн хувьд амжилттай байгуулсан. Яриа хэлэлцээ явагдаад, ойрын үед эерэг үр дүн гарах байх гэж найдаж байна.
Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон: С зөвшөөрөл хил нэвтрэх зөвшөөрөл. Зөвшөөрлийн бичгээр төрийн хяналтыг хийж байгаа. Гашуунсухайт боомтын хувьд өнөөдрийн байдлаар 19 мянган машин бүртгэлтэй байгаа. Дааш нь хэтэрсэн. Боомтын өргөтгөл хийгдэхээс нааш хэрүүл маргаан үргэлжилсээр байх болно. Уурхайнуудад зөвшөөрлийг нь өгчихөж болохгүй юм уу гэж байгаа. Янз бүрийн байдлаар бид хөөцөлдөж байна. Уурхайнуудад асуудлыг тавьдаг. Эрэлт нь 11 мянга ирдэг. Эрдэнэс Тавантолгой ямар ч дата бүртгэл байхгүй учраас хүндрэлтэй, Ирэх оноос хуваарилаад явах боломжтой гэсэн хариулт өгч байгаа. Асуудал маргаан дагуулдаг нь үнэн. Судалгаа шинжилгээний ажлууд хийгээд сайтууд дээрээ байршуулаад ажиллаж байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Одооноос энэ асуудлаар нэгдсэн ойлголттой явахгүй бол болохгүй. 2014 онд нарийн царигийн төмөр зам барина гээд өндөр дээд түвшинд тохиролцсон. Манайх сүүлд нь өргөн царигийн төмөр зам тавьчихсан. Царигийн зөрүүний асуудал өнөөдөр яригдаж байна. 13 км зам тавих юм билээ. Огтлолцох цэгийн асуудал Ганцмод дээр үү, Гашуунсухайт дээр хийх үү гээд асуудал үүссэн. Асуудал яригдаж байна. Хоёрдугаарт, Гашуунсухайтын асуудлыг Сангийн сайдад засгийн газраас хариуцуулсан. Цаашид Сангийн сайд хариуцаад авч явна. Гашуунсухайтыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө гаргаж байж ойрын ирээдүйд ямар түвшинд гаргах вэ гэдгээ тогтохгүй бол болохооргүй байсан. Терминал гээд юм байгуулчихсан байна. Ирэх жилээс тэнд төмөр замаар нүүрс бууна. Хамгийн өндрөөр тооцвол 35 сая тонн нүүрсний асуудал байгаа юм билээ. Жолоочгүй агаарын тээврийн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлуудыг нэг мөр шийдэхгүй бол болохгүй юм билээ. Гашуунсухайт дээр үүсээд байгаа өнөөдрийн асуудал бол ердөө Ковид-той холбоотой. Нүүрс тээвэрлэлт, зөвшөөрөл гэсэн бүх зүйл Ковид-той холбоотой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэг л их төсөв мөнгө тэнгэрийн юм хуцна. Яг хөрсөн дээрээ наалдсан өөрсдөө гарц гаргалгааг хийлцэхгүй байж хошуу нэмсэн лалрууд төрд заларчээ. Жолооч нар машинаасаа буухгүй нүүрсээ буулгаад буцах асуудлаар хятадтай яриад тохирчихвол, нүүрсний экспорт сэргээд л ирнэ шүү.