ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны аравдугаар сарын 8-ны байдлаар хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,410 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Үүний 1,368 нь нийслэлд, 1,042 нь орон нутагт бүртгэгджээ.
Одоогоор халдвар авсны улмаас 20,482 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал
Хөнгөн 11,413
Хүндэвтэр 6,578
Хүнд 2,140
Нэн хүнд 351 иргэн байна.
Мөн өнгөрсөн хоногт 6,518 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол гэрийн хяналтад 58,394 хүн байгаа аж.
Хоногт 13 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1,331 болсон байна. Нас барсан иргэдийн 7 нь эмэгтэй, 6 нь эрэгтэй байсан бөгөөд 21-40 насны нэг, 41-60 насны дөрөв, 61-80 насны зургаа, 80-аас дээш насны хоёр хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.