СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

35 жилийн дараа Африк гаралтай зохиолч Нобелийн шагнал хүртэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нобелийн шагналтнуудын нэр эдгээр өдрүүдэд ээлж дараалан тодорч байна. Утга зохиолын салбарт Нобелийн шагналтнаар 35 жилийн дараа анх удаа Африк гаралтай өнгөт арьст уран бүтээлч тодорчээ.

Занзибар улсад төрж өссөн зохиолч Абдулразак Гурнах соёл болон тив хоорондын ялгаан дахь дүрвэгсдийн хувь заяа, колончлолын нөлөөний эвлэршгүй болоод энэрэнгүй талыг харуулсан бүтээлээрээ Нобелийн шагнал хүртжээ. Тэрээр 1960-аад онд Англид оюутан болж ирэх хүртлээ Занзибарын арлуудад төрж өсчээ. Олон тооны богино өгүүлэл, 10 орчим тууж ромын туурвисан байна. .

1986 онд Уоль Сояинкагаас хойш Африк гаралтай, өнгөт арьстай зохиолч Нобелийн шагнал хүртээгүй байна. Энэ оны Нобелийн шагналтнаар тодорсон Гурнахын дөрөв дэх роман "Диваажин" 1994 онд Booker-ын шагнал, зургаа дахь роман "Тэнгисээр" 2001 онд шилдэг зохиолын жагсаалтад багтаж байжээ. .

Нобелийн шагнал хүртсэн тухай мэдээг сонсох үедээ Гурнах гал тогооны өрөөндөө байсан бөгөөд сэтгэл нь маш их хөдөлсөн тухайгаа хуваалцсан байна.

Тэрээр 1948 онд Занзибарын арлуудад төрж, хувьсгал гарах үед 18 настайдаа Англид дүрвэн иржээ. 21 настайгаасаа англи хэл дээр зохиол бичиж эхэлсэн байна. Тэтгэвэрт гараг хүртлээ Кентийн их сургуулийн англи хэл, колончлолын дараах утга зохиолын профессороор ажиллажээ.
1,2 сая ам.долларын шан дагалддаг Нобелийн шагналтныг Шведийн академийн 18 гишүүн сонгодог байна. Өнгөрсөн жил Нобелийн шагналт зохиолчоор Америкийн яруу найрагч Луйз Глак тодорч байсан юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.