СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-10-08

🔴 LIVE: ЭМЯ: Гуравдугаар тун вакцин хийлгэсэн иргэдийн 99 хувь нь халдвараас хамгаалагдаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан "Өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүсээ гурав дахь тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамруулах чиглэл барьж байна. Мөн стратегийн ач холбогдолтой байгууллагууд буюу хил гааль, цэргийн анги гэх мэт байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсээ идэвхтэй хамруулах чиглэл бий.

 Гурав дахь тунтай холбоотой судалгаанууд хийгдэж байгаа. АШУҮИС, ХӨСҮТ болон нэгдсэн эмнэлгүүд дээр судалгаа хийгдсэн. Судалгааны үр дүнгээс харвал манай улсад хийгдэж буй дөрвөн төрлийн вакцины дараа коронавируст халдварын эсрэг дархлаа хангалттай хэмжээнд үүсэж байгаа.

Одоогийн байдлаар бид "Вероселл", "Файзер" вакцинаас сонголтоор дархлаа сэдрээх гурав дахь тунг хийж байна.Харин Бүрэн тун вакцинаа хийлгээд коронавирусээр өвдсөн хүн нэмэлт тунд хамрагдахгүй" гэв.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Аравдугаар сарын 7-ны байдлаар нэгдүгээр тунгийн хамралт 95 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 90,5 хувь байна. Энэ нь нийт хүн амын 69,2 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулсан үзүүлэлттэй байна. Харин дархлаа сэргээх нэмэлт тунд 332 мянган иргэн буюу хоёрдугаар тунд хамрагдсан  иргэдийн 15,6 хувь нь хамрагджээ. Гуравдугаар тунгийн  дархлаажуулалтын идэвх хангалтгүй байгаа тул 18 наснаас дээш насны иргэд идэвхтэй хамрагдахыг хүсье” гэлээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Очир
3 жилийн өмнө
66.181.161.107

2 тунгаа хийлгээд халдвар аваад эдгэрсэн хүн нэмэлт вакзин хэзээ хийлгэх вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.