СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-08

Богд ууланд төөрсөн 16 настай хүүг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Богд” уулын “Зайсангийн-Ам”, “Дугуй цагаан” гэдэг газарт төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ. 

Энэ сарын 7-ны өдрийн 18:00 цагийн орчим 6 хүүхэд “Богд” ууланд алхалт хийж явснаас 1 хүүхэд төөрсөн тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 20:20 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат, 11 дүгээр ангийн сурагч Т /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг “Дугуй цагаан” гэдэг газраас “Батширээт” гэдэг газар хүртэл 7 км-т зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 10.08-ны өдрийн 01:51 цагт түр зогсоосон. 10.08-ны өдрийн 05:12 цагт тухайн хүүхэдтэй утсаар холбоо тогтоож, “3 үгт хаяг” аппликейшн ашиглан байршлыг тогтоосноор нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын сангийн аж ахуйн-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.