2021 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлээрэй. Буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.
НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг журамтай.
Үүнд:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгоно.
Иргэд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй. Энэ оны хоёрдугаар улиралд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.