АНУ-ын Коннектикут цөмийн шумбагч хөлөг өнгөрсөн бямба гарагт Өмнөд Хятадын тэнгисийн усанд үл мэдэгдэл зүйлтэй мөргөлдөж, шумбагч хөлгийн 10 гаруй далайчин бэртэж гэмтсэн талаар мэдээлжээ. Одоогоор шумбагч хөлөг юу мөргөсөн болоод ослын шалтгааныг тогтоож амжаагүй байна.
Өмнөд Хятадын тэнгис дэх ашиг сонирхол Хятад болоод хөрш орнуудын хувьд эртнээс маргаан дагуулсаар ирсэн. Өнгөрсөн амралтын өдөр АНУ-аас гадна Их Британи, Австрали, Япон, Канад, Нидерландын тэнгисийн цэргийн төлөөлөл Өмнөд Хятадын тэнгисийн орчимд хамтарсан сургуулилалт хийж байжээ. Мөн бямба гарагт Америкийн цөмийн шумбагч үл мэдэгдэх зүйлтэй мөргөлдөх үед Хятадын байлдааны олон арван онгоц Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсэн.
Уг ослоос хэдхэн долоо хоногийн өмнө АНУ, Их Британи, Австрали улсууд Ази-Номхон далайн аюулгүй байдлын Аукус гэрээг байгуулаад байсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөнөг Байдаг ийн онгоц цэргүүд сөнөж үхсэн нь дээр байсан юм