СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы Чиба мужид 5,9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Японы нийслэл Токио хотоос зүүн тийш байрлалтай Чиба мужид өчигдөр 5,9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомтыг хөрсний гүний 62 км-т тогтоосон байна. NHK телевизийн дамжуулснаар газар хөдлөлтийн үед 16 хүн хөнгөн бэртэл авчээ.

Шинээр сонгогдоод байгаа Ерөнхий сайд Фумио Кишида дахин хохирол амсахаас сэргийлж, хохирогчдод нэн даруй туслахыг ажлын албандаа даалгажээ. Чиба мужид газар хөдөлсний дараа галт тэрэгний зарим зам хаагдсан тул гэртээ харих хүсэлтэй иргэдэд туслахыг Ерөнхий сайд галт тэрэгний компаниудаас хүссэн байна.

2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ажээ. Оршин суугчдын ярьснаар байшин барилга нурж байгаа мэт хүчтэй дуу чимээ, савлалт 30 секундын турш үргэлжилсэн байна. Зарим барилгад жааз, аяга таваг хана, шүүгээнээс мултарч унасан ажээ.

Зүүн эрэгт хүчтэй газар хөдөлсний дараа Японы Засгийн газрын гишүүд шуурхай хэвлэлийн хурал зарласан бөгөөд ойролцоох Ибараки муж дахь цөмийн байгууламжийн үйл ажиллагаа доголдоогүй гэдгийг мэдээлжээ. Гэхдээ . Мөн нийслэл дэх Ханеда олон улсын нисэх буудлын зурвасыг пүрэв гарагийн шөнө хаажээ. Цунамийн аюул үүсэх сэрэмжлүүлэг дохио дуугараагүй байна.

доогоос 10 жилийн өмнө Япон улсад орчин цагийн түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, 20,000 гаруй хүн нас барж, 100,000 гаруй иргэн орон гэрээ алдаж, Фукушима Дайчи цөмийн цахилгаан станцад цацраг идэвхт бодис алдагдсан юм. Эрх баригчид газар хөдөлсөн бүс нутгийг цэвэрлэх, дахин сэргээх ажлыг өнгөрсөн 10 жилийн турш гүйцэтгэсээр ирсэн бөгөөд дахин хэдэн арван жил ч шаардагдаж магадгүй ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.