Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс хоёр хүн унах гэж байсныг онцгойгийн албан хаагчид эсэн мэнд буулгажээ.
Энэ талаарх дуудлагыг өчигдөр /10.07/ орой 22:11 цагт хүлээн албаныхан хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17 км замыг туулан 22:32 цагт очиход тус иргэн 42 настай, согтуу эрэгтэй Б, 16 настай охин Б-гийн хамт шинээр баригдаж байгаа 10 метрийн өндөртэй барилгын торхны хөндлөвч төмөр дээрээс унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.