LIVE телевизээс бэлтгэн хүргэдэг Халуун сэдэв ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт #nodoublestandart хөдөлгөөний гишүүн, хуульч өмгөөлөгч А.Пүрэвдулам оролцлоо.
Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам:
#nodoublestandart хөдөлгөөнийхөн нийгэмд коронавирусийн цар тахлын эсрэг зарцуулсан төсвийнхөө задаргааг ил болгочих, хүн амаа коронавирусийн халдвараас хамгаалахын тулд наадмыг битгий зохион байгуулаач, харин наадамд зарцуулах төсөв хөрөнгөө коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчлэхэд зарцуул. Хуулийг хүн бүрд тэгш үйлчилдэг болгооч гэдэг хэдхэн шаардлагыг тавьсан. Энэ үйлдлийнхээ төлөө манай #nodoublestandart хөдөлгөөний дөрвөн залуу одоогоор баривчлагдаад байна. Цаашид хэдийг нь ч барьж хорих юм мэдэхгүй. Биднийг нухчин дарахын тулд төрийн цагдаа, прокурор, бүр шүүх хүртэл ажиллаж байна. Энэ хэдхэн асуудлыг засаж сайжруулахын оронд биднийг нухчин дарах нь л төрийн эрх баригчдад чухал байгаа юм байна. Биднийг хүн амины хэргээр ял эдэлсэн алуурчингаар хүртэл зануулсан. Миний үйлчлүүлэгч Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг өмгөөлөгчгүйгээр, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлэхгүйгээр цагдан хорьсон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.