АНУ-ын Yellowstone үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн халуун рашаанаас нохойгоо аврах гэж орсон эмэгтэй мөрнөөсөө хөлийн тавхай хүртэл түлэгдэж, биеийн байдал нь хүнд байгаа ажээ.
Вашингтоноос аялж, амрахаар ирсэн 20 настай эмэгтэй аавтайгаа хамт машинтай явж байжээ. Гэвч тэдний нохой машин дотроос үсэрч 200 хэмийн халуун рашаан руу гүйсэн байна.
Бүсгүй Майдены Грэйв халуун рашаан руу гүйж орсон нохойныхоо араас орж, нохойгоо гаргажээ. Гэвч нохой удалгүй үхсэн байна. Харин бүсгүйг аав нь рашаанаас татаж авчээ.
Эмэгтэйг Айдоха мужийн эрүүл мэндийн төв дэх Түлэнхийн төв рүү аваачиж, хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй болохыг тогтоожээ. Цэцэрлэгт хүрээлэнгийнхэн уг хэргийг шалгаж эхэлсэн байна.
Yellowstone нь 10,000 гаруй булаг рашаантай бөгөөд 500 орчим нь халуун рашаан байдаг ажээ. Зарим нь 200 хэм хүртэл халуун ундардаг тул аялагч жуулчдыг тэжээвэр амьтад болон өөрсдийгөө хамгаалж, ойртохгүй байхыг үргэлж сэрэмжлүүлдэг байна.
Уг газарт өнгөрсөн хугацаанд 20 гаруй хүн шалзлам халуун рашаанд унаж нас барсан бүртгэл байдаг ажээ.
Эх сурвалж: NBC News, CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.