Сүүлийн өдрүүдэд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг барьж хорих, цагдан сэргийлэх арга хэмжээ авч буйтай холбоотойгоор Хөдөлмөрийн үндэсний нам өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тус намаас дарангуйлал тогтоох, иргэдийн эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарлах, ардчилсан ёс, эрх зүйт төрд халдсан аливаа үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцэх болно гэдгээ илэрхийлжээ.
Улмаар, эрх баригчид 5000 гаруй хүн цуглуулсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж болдог, иргэд тав, арваараа цуглаж, үзэл бодлоо илэрхийлж болдоггүй хууль ёс, ёс зүй гэж байж болохгүй.
Цагдаагийн байгууллага хууль сахиулах, хууль хэрэгжүүлэх, хуульд захирагдах үүрэгтэй болохоос хэн нэг даргын сэтгэл хөдлөл, тушаал захирамжаар хөдөлдөг "хар хүч" байж болохгүй...
Эрх мэдлээ хамгаалж үлдэх золио нь Монголын Ардчилал байж хэрхэвч болохгүй! гэжээ.
Мэдэгдэл бүрэн эхээрээ:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.