ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны аравдугаар сарын 7-ны байдлаар хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,237 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Үүний 1,107 нь нийслэлд, 1,130 нь орон нутагт бүртгэгджээ.
Одоогоор халдвар авсны улмаас 22,110 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал
Мөн өнгөрсөн хоногт 6,500 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол гэрийн хяналтад 57,064 хүн байгаа аж.
Хоногт 15 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1,318 болсон байна. Нас барсан иргэдийн 11 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй байсан бөгөөд 21-40 насны нэг, 61-80 насны ес, 80-аас дээш насны таван хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.