СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хумхаа өвчний эсрэг вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгов

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Үхлийн аюултай хумхаа өвчний эсрэг тарилгыг ДЭМБ анх удаа баталгаажуулж, Африкийн иргэд аюулт өвчнөөс хамгаалах боломжтой болсон түүхэн үйл явдал тохиож байна. Хумхаа өвчин нь олон мянган жилийн турш хүн төрөлхтний өмнө тулгарсан томоохон сорилт байсаар ирсэн юм. Уг өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхдүүд, нялхас амиа алдсаар ирсэн билээ.

Эрдэмтэн судлаачид зуу гаруй жилийн турш хумхаа өвчний эсрэг вакцин гаргаж авахаар хүчин зүтгэсээр өнөөдөр чухал алхам хийлээ. RTS,S нэртэй вакциныг хумхаа өвчний эсрэг үр дүнтэй болохыг зургаан жилийн өмнө тогтоосон юм. .

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус түүхэн мөч ирлээ хэмээн онцлон тэмдэглэжээ. Тэрээр “би шинжлэх ухааны салбарт хумхаа өвчнийг судалж гараагаа эхлүүлж байсан. Олон жилийн турш хүлээсэн вакциныг шинжлэх ухааны ачаар гаргаж авлаа. Хүүхдүүдийн эрүүл мэндийг аварч, хумхаан тархалтыг хязгаарлах вакцин гаргаж авснаар жил бүр олон арван мянган амь насыг аварч чадна” гэжээ.

Нян тээгч шумуулаар халдварладаг хумхаа өвчний улмаас 2019 онд дэлхий даяар 406,000 хүн насы барсны 270,000 нь хүүхэд байжээ..

Их Британийн GlaxoSmithKline /GSK/ компанийн хөгжүүлсөн уг вакциныг Гана, Кени, Малави улсуудад 800,000 хүүхдэд тарих хөтөлбөрийг 2019 онд эхэлсэн. Үр дүнд халдвар авах эрсдэлээс 39 хувь, хүндрэл өгөх эрсдэлээс 29 хувь хамгаалсэн байна. Хэрэв хүүхдүүдэд нялх нярай үед нь тарьж, давхар эм хэрэглэсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэх болон нас барах эрсдэлийг 70 хувь бууруулжээ.

Хумхаагаас сэргийлэхийн тулд дөрвөн тун тариулах шаардлагатай байсан тул бодит байдал дээр хэр үр дүнтэй байх нь анхандаа эргэлзээтэй байсан юм. Эхний гурван тунг нярайг тав, зургаа, долоон сартайд сарын зайтай тарих ба сүүлчийн дөрөв дэх тунг ой хагастайд тарих юм. .

Эх сурвалж: ВВС, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST
3 жилийн өмнө
197.211.58.67

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.