СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистан улсад газар хөдөлж, 20 орчим хүн нас барлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Пакистаны Балочистан мужийн нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө газар хөдөлсөн тухай мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас хамгийн багадаа 20 орчим хүн нас баржээ.

Тус улсын онцгой байдлын алба нас барсан болоод хохирол амссан иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. Балочистан мужийн нийслэл Куэтта хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэний дараа иргэд гадаа гудамжинд гарч зогсож буй зургийг цахим сүлжээнд нийтэлжээ.

Одоогоор газар хөдлөлтийн хүчийг 5,7 магнитуд байсан гэж тодорхойлж байна. .

Газар хөдлөх үед байшин барилга нурсны улмаас иргэд дарагдаж амиа алдсан гэдгийг мужийн эрх баригчид мэдээлсэн байна. Нас барсан хүмүүсийн дунд бага насны зургаан хүүхэд байгаа ажээ.

Хамгийн их хохирол амссан хотыг Харнай гэж мэдээлсэн. Тус хотод автозамуудыг хааж, гэрэл цахилгаан тасарч, гар утасны сүлжээ унасан байна.

Эх сурвалж: ВВС, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.