Уэльсийн нутаг дэвсгэрээс Тираннозавр батаарын төрөлд багтах ч орчин цагийн шувуутай дүйцэхүйц хэмжээтэй шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олдсон байна. Үлэг гүрвэлийн их бие сүүлтэйгээ нийлээд метр орчим урт бөгөөд 200-215 сая жилийн өмнө үлэг гүрвэлийн хувьслын эхэн үед амьдарч байсан гэж таамаглажээ.
Их Британийн нутаг дэвсгэрээс олдсон уг үлэг гүрвэл нь энэ төрөлдөө хамгийн эртний олдворт тооцогдож байна. Pendraig milnerae гэж нэрлэсэн луутай төстэй уг амьтан махан идэшт үлэг гүрвэлийн хувьслын эхэн үед оршин тогтнож байжээ. Ясыг шинжлэхэд махан идэшт гүрвэлийнх гэдэг нь гарцаагүй боловч хувьслынхаа эхэн бусад төрлийн махан идэштэй үлэг гүрвэлүүдтэй харьцуулахад биеэр жижиг байжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.