Тайваний Батлан хамгаалахын сайд Чиу Куо Ченгийн хэлснээр БНХАУ 2025 он гэхэд арлыг цэргийн хүчээр бүрэн эзэлж болзошгүй хэмээн China Times сонинд ярьжээ. Түүний хэлснээр эх газрын Хятадын Засгийн газар Тайванийг цэргийн хүчээр бүрэн эрхшээлдээ оруулах бэлтгэл ажилд ердөө гурван жилийн хугацаа зарцуулахад хангалттай гэж үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш Бээжин Тайваний агаарын довтолгооноос хамгаалах бүсэд 150 орчим байлдааны зориулалттай онгоцыг илгээсэн. Энэ нь 40 жилийн хугацаанд хамгийн олон онгоц илгээж, нөхцөл байдал хүндэрсэн явдал гэж үзэж байгаа.
Бээжин Тайванийг өөрийн муж гэж үздэг бөгөөд шаардлагатай тохиолдолд хүчээр нэгтгэнэ гэдгээ илэрхийлсээр ирсэн. Харин Тайваний Засгийн газар өөрсдийгөө хэдийнээ тусгаар улсаа бүрдүүлсэн хэмээн байр сууриа хамгаалдаг.
Тайвань, эх газрын Хятадын харилцаа хурцадсан энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй утсаар ярьсан гэдгээ хэлжээ. Байден Тайваний хэлэлцээрт заасан дүрэм журмыг даган мөрдөхөөр талууд тохиролцсон хэмээн батлан мэдэгдсэн байна. Хэдийгээр Америк Тайваньд далдуур дэмжлэг үзүүлдэг ч “Нэг Хятад” бодлогыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг.
Тайваний тусгай батлан хамгаалах төсөв 240 тэрбум тайвань доллар буюу 8,6 тэрбум ам.доллараас бүрддэг бөгөөд үүний талаас илүүг нь усан онгоц эсэргүүцэх зэвсэгт зарцуулдаг ажээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ийм юм болохгүй далд ухаанаар харлаа .Харин армонголчууд эзлэгдэж байгаа юм