Израйлийн археологичид Иерусалем хотоос 2,700 жилийн өмнө хэрэглэж байсан тун ховор, эртний, тансаг зэрэглэлд багтах суултуур олсон байна. Израйлийн эртний эдлэл судлалын газар уг суултуурыг зөөлөн шохойн чулуугаар сийлж хийсэн гэдгийг тогтоожээ.
Мөн суултуур хувийн угаалгын өрөөнд байрлаж байсан гэж үзжээ. Суултуурыг суухад тав тухтай байхаар сийлж, доор нь гүн нүх ухжээ. 2,700 жилийн өмнө уг тансаг ордонд амьдарч байсан хааны гэр бүлийн чинээлэг гишүүдийн нэгт уг угаалгын өрөөг зориулан барьсан хэмээн таамаглаж байна.
Археологич Яков Биллигийн хэлснээр эрт үед байшин барилга дотор хувийн суултуур байрлуулах нь тун ховор явдал байсан гэжээ. Өнөөгийн Иерусалемийн газар нутагт амьдарч байсан чинээлэг баячууд ширээнийхээ хажууд суултуур тавих гэх мэтчилэн гэртээ суултуур ашигладаг байсан ул мөр байгаа ч доор нь нүх ухаж бэлтгэсэн зориулалтын өрөө, суултуур тун ховор байсан гэдгийг археологчид гэрчилж байгаа юм.
Эх сурвалж: АР
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.