СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Givenchy брэндийн хүзүүний зүүлт шүүмжлэл дагуулав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Алдарт Givenchy загварын ордон Парисын загварын долоо хоногт ирэх оны шинэхэн загваруудаа танилцууллаа. Гэвч тус брэндийн хувцсыг өмссөн загвар өмсөгчдийн зүүсэн хүзүүний зүүлтийг олон хүн шүүмжилжээ.

Givenchy-ийн 2022 оны хавар, зуны загваруудыг танилцуулсан гурван загвар өмсөгчийн зүүсэн алт, мөнгөн зүүлтүүд дүүжлүүр олстой төстэй байгаа нь хувцас загвар сонирхогчдыг багагүй бухимдуулсан байна. Хувцас загварын томоохон шүүмжлэгч Diet Prada Инстаграм хуудсандаа “загвар өмсөгчдийн хүзүүнд дүүжлүүр бэлгэдсэн зүйлс зүүж болохгүй гэдэг сургамжийг аваагүй бололтой” хэмээн бичжээ.

Хоёр жилийн өмнө Burberry загварын ордон малгайтай цамцны шинэ загвараа танилцуулахдаа загвар өмсөгчийн хүзүүнд дүүжлүүр олсны хэлбэртэй зүүлт зүүсэн нь асар их хэмжээний шүүмж, зэмлэлийг дагуулсан юм. .

Энэ удаа Givenchy брэндэд өнгөрсөн зун нэгдсэн бүтээлч найруулагч Мэтью Уилямс анхны тайзны шоугаа хийхдээ дээрх алдааг давтжээ. Тэрээр уг зүүлтнийхээ тухай Vogue сэтгүүлд ярихдаа Америкийн уран бүтээлч Жош Смиттэй хамтран, хичээж урласан хэмээн сэтгэгдэлээ илэрхийлж байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.