СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Филиппиний дарангуйлагчийн хүү Ерөнхийлөгчид нэр дэвшинэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Филиппин улсын дарангуйлагч агсан Фердинанд Маркосын хүү ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлалаа. . Тэрбээр эх орондоо нэгдсэн удирдлагыг бий болгоно гэдгээ амласан байна.

Маркос Жр-ын эцэг 1986 он хүртэл 20 жилийн турш Филиппин улсыг дарангуйлжээ. Тэрээр 1972 онд төрийг удирдах эрх мэдлийг гартаа авсан. Хоёр дахь удаагаа төр удирдахаасаа жилийн өмнө дайны хууль хэрэгжүүлж, конгрессыг түгжин, улс төрсийн өрсөлдөгчдөө баривчлахыг тушаасан байна.

Эцэг Фердинанд Маркосын дарангуйллын он жилүүдэд сөрөг хүчнийхний эсрэг хүч хэрэглэж, шүүхийн бус аргаар олон хүний амийг хороосон юм. Тэрээр 1989 онд Хавайд цөллөгт байхдаа нас баржээ. Ганц хүү нь болох Маркос Жр 2010-2016 оны хооронд Сенатын гишүүн байсан бөгөөд удаан хугацаанд улс төрд хүчин зүтгэж байгаа юм.

Тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч Родриго Дутерте Үндсэн хуулийн дагуу дахин нэр дэвших эрхгүй болсон. Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх хүмүүс тодорсоор байна. Тухайлбал .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.