СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Facebook компанийг өөрчлөх шаардлагатай гэдэгт эрх баригчид санал нэгдэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Facebook компанид бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсан Фрэнсес Хауген гэгч эмэгтэй АНУ-ын Сенатын танхимд үг хэлсэн байна. Тэрээр өөрийн ажиллаж байсан дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй цахим сүлжээ Facebook-ыг хэрэглэгчдийнхээ эрх ашгаас илүү өөрсдийн ашиг орлогыг нэн тэргүүнд тавьдаг, хүүхдүүдэд халтай, ардчиллыг доройтуулсан үйл ажиллагаа явуулдаг хэмээн шүүмжилжээ.  

Харин сар бүр 2,7 тэрбум хүн идэвхтэй ашигладаг . Тус компани WhatsApp, Instagram хуудсуудыг давхар ажиллуулдаг бөгөөд олон зуун сая идэвхтэй хэрэглэгчтэй. Гэвч тэдгээр хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалдаггүй гэх мэтчилэн хүндхэн сорилт, шүүмжтэй тулгарсаар ирсэн.

Хатагтай Хаугены тайлан мэдээллийн дараа АНУ-ын Сенатын танхим дахь Бүгд Найрамдах болон Ардчилсан намын гишүүд тус компанид өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн юм. Хоёр намын гишүүд санал нэгдэх тохиолдол тун ховор ажээ. Facebook компани Хаугены мэдэгдэлд шүүмжтэй хандсан ч өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.