НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр 15-24 настай өвсөр үеийн таван хүүхэд тутмын нэг сэтгэл санаагаар унах эмгэгтэй байгаа ажээ. Хүүхдийн сан 21 улсад энэ оны эхний зургаан сарын турш явуулсан ярилцлага, судалгаагаар дээрх дүгнэлтийг хийсэн байна.
Цар тахалтай холбоотойгоор дэлхийн ихэнх хүүхэд тусгаарлалт, хөл хорионд орсон. Сургуулиуд хаагдаж, цагийг зөв боловсон, хөгжилтэй өнгөрөөж зугаацах газрууд ч мөн үйл ажиллагаагаа хязгарлах болсон. Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж орлого, эрүүл мэнд эрсдэлд орсноор өсвөр насныхан айж эмээх, уурлаж бухимдах, ирээдүйдээ итгэлгүй болох зэргээр сэтгэл санааны хувьд хүнд бэрхшээлтэй тулгарч эхэлжээ.
Камерун улсад гурван хүүхэд тутмын нэг нь хийж байгаа зүйлдээ сэтгэл дундуур, сэтгэл санаагаар унасан байна. Харин Этиоп, Япон улсуудад 10 хүүхэд тутмын нэг нь сэтгэл санааны бэрхшээлтэй тулгарчээ.
Түүнчлэн уг судалгаагаар 10-19 настай долоон хүүхэд тутмын нэг сэтгэцийн эрүүл мэндийн олдмол эмгэгтэйг тогтоосон байна. Тодруулбал дэлхий дээр 89 сая эрэгтэй, 77 сая эмэгтэй хүүхэд сэтгэцийн эмгэг, доголдолтой байна гэсэн үг юм. Хэрэв цар тахалтай холбоотой хүүхдүүдийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хорьсоор байвал илүү олон хүүхдэд хор хөнөөлтэй болохыг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Сэтгэцийн эмгэгээс гадна цар тахлын үеэр өсвөр насны хүүхдүүд амиа егүүтгэх нь эрс өсчээ. 11 минут тутамд нэг хүүхэд амиа егүүтгэж байна гэжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.