СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д тэжээвэр амьтдын эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Өмнөд Солонгосын идэвхтнүүд гэрийн тэжээвэр амьтдын эмчилгээний зардалтай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг Үндэсний Ассамблейд санал болгосны эцэст тус улсын Засгийн газраас зарим эмчилгээг хамрах төрийн даатгалын хөтөлбөрийг нэвтрүүлэхээр болжээ. Уг даатгалын шимтгэлд төв болон орон нутгийн засаг захиргаа хэсэгчлэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж.

Иргэдийн хэлж буйгаар мал эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээний зардал хэт өндөр байгаа бөгөөд тус салбарт төлбөрийн нийтлэг эсвэл албан ёсны стандарт байдаггүй тул мал эмнэлгийн клиникүүд адил өвчнийг эмчлэхдээ өөр өөр төлбөр авдаг аж.

Одоогийн байдлаар Кёнги мужийн Сөүл, Намянжу зэрэг зарим орон нутгийн засаг захиргаа хувийн даатгалын компаниудаас тэжээвэр нохойны даатгал худалдан авсан оршин суугчдадаа санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хэдий ч энэ удаагийн хөтөлбөр нь гэрийн тэжээвэр амьтдын эмчилгээний зардлыг төрөөс гаргахыг санал болгосон анхны хуулийн төсөл юм.

Даатгалын шимтгэлийн 30 хувийг төв болон орон нутгийн засаг захиргаа гаргах бөгөөд цалингийн доод хэмжээг авдаг болоод дагалдах тэжээвэр амьтан шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэмэлт дэмжлэг үзүүлэх гэнэ.

Харин малын эмч нарын зүгээс улсын даатгалын хөтөлбөрийг нэвтрүүлэхээсээ өмнө мал эмнэлгүүдийн эмчилгээ болон зардалд стандарт тогтоох ёстой гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.