ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны аравдугаар сарын 5-ны байдлаар хүргэлээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2225 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1015 нь нийслэлд, 1210 нь орон нутагт бүртгэгджээ. Харин хоногт 2269 хүн эдгэрсэн аж.
Хоногт 15 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1289 болсон байна. Нас барсан иргэдийн 10 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй байсан бөгөөд 0-20 насны нэг, 21-40 насны нэг, 41-60 насын ес, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны хоёр хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Орон нутаг халдварын тоо өндөр хэвээр байна. Нийт тохиолдлын тоо 10 мянгаас дээш гарсан долоон аймаг байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 100-аас дээш тохиолдол бүртгэгдсэн аймгуудыг танилцуулъя. Булган 174, Дорноговь 128, Дундговь 204, Төв аймагт 196 тохиолдол бүртгэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 22214 болсон бол гэрийн хяналтад 53834 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 13282 нь хөнгөн, 6417 нь хүндэвтэр, 2133 нь хүнд, 382 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 4143 хүүхэд, 1531 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
https://openvaers.com/covid-data