Турк улсын Кайяка тосгонд сураггүй алга болоод байсан эрэгтэйг өөрийг нь эрэн хайж байсан бүлгийн дундаас олжээ.
50 настай Бейхан Мутлу найз нөхөдтэйгөө хамт оройн цагаар ой модон дунд согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд шөнийн 02:00 цагийн орчимд найзынхаа гэрт хонохоор явсан аж. Гэвч үлдсэн найзууд нь Мутлуг согтуудаа ойд төөрсөн гэж ойлгон, түүнийг сураггүй алга болсон гэж цагдаад мэдэгджээ.
Ингээд өглөө нь найзынхаа гэрээс гарж явсан Мутлу эрлийн багтай таарсан бөгөөд мэдэлгүйгээр өөрийгөө хайж олох ажиллагаанд элссэн байна. Түүний хэлснээр, хайлтын багийн гишүүд түүний нэрийг хашхирч эхлэх хүртэл тэрээр нөхцөл байдлыг ухаараагүй аж.
Ийнхүү хайж байсан хүнээ хайлтын баг дотроос олсон цагдаа нар Бейхан Мутлугаас мэдүүлэг авсны эцэст эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хахаха